Үхрийн ястай мах нэг кг нь 10597 төгрөгийн үнэтэй байна

Өнгөрсөн долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 8401 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 10597 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 349 төгрөгөөр (3.2%), үхрийн цул махны үнэ 535 төгрөгөөр (4.1%) тус тус буурсан байна.

Үхрийн  ястай мах: 

  •  “Баянзүрх” хүнсний захад 8500 төгрөг,
  • “E mart” супермаркет 13300 төгрөг байна.

Хонины ястай мах:

  • “Хар Хорин” хүнсний захад 6500 төгрөг
  • “Саруул” хүнсний захад 11000 төгрөгөөр худалдаалж байна.

 Хүнсний ногооны үнэ: 

  • монгол төмс 1.0 хувиар өсөж  750 төгрөг
  • монгол лууван 4.3 хувиар өсөж 1395 төгрөг
  • монгол байцай 13.9 хувиар өсөж 1262  төгрөг
  • монгол хүрэн манжин 4.0 хувиар буурч 1798 төгрөг
  • сонгино 1.6 хувиар өсөж 1971 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

122120755 3161541360638952 6609287982915270221 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.