АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 4 сарын өмнө

Үнс хольсон цементийн наймаачид “ДЦС-4”-өөс “түүхий эд”-ээ авч байжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө

Нийтэлсэн:   Admin
4 сарын өмнө

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, иргэдийг төөрөгдүүлэн худалдаж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлсэн талаар өнгөрсөн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн XX, Баянгол дүүргийн XXIV хорооны нутагт гурван хүн ийм хууль бус зүйл хийж байсныг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Ингэхдээ “” гэсэн билээ.

Бидэнд олдсон мэдээллээр энэ хэргийг О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул тэргүүтэй гурван бүлэг этгээд өдүүлж байжээ. Иргэдээс цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад болон дээрх хүмүүсийн барааг борлуулсан ченжүүдэд хандан “Барилгад ашиглахаар “Гурвалжин”-гийн барилгын материалын захаас авсан цементээр зуурмаг зуурч цутган, 7-10 хонож байхад хатахгүй, хөхөрчихөөд байна. Хуурамч юм биш биз дээ” гэсэн гомдол, мэдээлэл ирсний дагуу шалгаснаар эл гурван хүний бүлгийнхнийг илрүүлсэн гэнэ.

Тэд МАК ХХК-ийн болон Хятадад үйлдвэрлэн гаргадаг, 50 кг-аар савласан цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж хэрэглэгчдийг хуурч, мэхэлж байсан юм.

Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн XX хороонд нууцаар хоёр, Баянголын XXIV хороонд нэг үйлдвэр ажиллуулж байсан гэнэ. Тэнд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд нэгжлэг хийж, хэрэгт хамтран оролцож байсан дээрх гурван хүний хамсаатнуудыг саатуулсан аж. .

Тодруулбал, МАК ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн ууттай адил шуудайд савласан 50 кг жинтэй, үнс хольсон 900, БНХАУ-ын үйлдвэрүүдийн шошготой 400 уут цементийг хураан авчээ. Өдгөө тэдгээрээс дээж авч, мэргэжлийн хяналтын байгууллагынхнаар шинжлүүлэхээр өгсөн байна.

Түүнчлэн “Монцемент”, МАК, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут эд мөрийн баримт болгон хураасан гэнэ. Тэдний нэлээдийг нь өмнөд хөршид дуурайлган хийлгэснээ хэргийн холбогдогч нар хүлээж буй сурагтай.

Мөн “ДЦС-4” ХК-ийн зарим ажилтантай хуйвалдан 20 тн үнсийг нэг сая төгрөгөөр худалдан авсан нь ч тогтоогдож буй аж. Уг нь “ДЦС-4” ХК-ийнхан үнсээ тусгай хоолойгоор үнсэн сан руугаа шахдаг бөгөөд тухайн сан нь дүүрчихсэн байдаг. Тиймээс суллаж байгаад шинэ хаягдлаа нийлүүлдэг юм байна. Тухайн үнсэн сангаас л хүмүүс гаргасан байж болзошгүй гэдгийг тус станцын эх сурвалжууд хэллээ. . Ингэхдээ МАК-ын тухайн бүтээгдэхүүний уутны наалтыг салгаж үнс холин, буцаагаад цавуугаар наадаг байсан нь батлагджээ. Ингэж гаргасан бүтээгдэхүүнээ нийслэл дэх барилгын материалын захууд болон барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд нэгийг нь 10 000-12 000 төгрөгөөр борлуулдаг нь ч тогтоогдоод байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хэ
4 сарын өмнө
64.119.18.8

Пээ бузар новшнууд вэ. Яахаараа ийм бузрын шуналын дэвүүр байдаг байнаа. Үнсээр барьсан барилга нурвал үхэж байсан үйлийн үртэй новшнууд үйлийн үрээ даахгүй удмаараа тонилно доо

Зочин
3 сарын өмнө
202.9.46.44

Энэ новшнууд ййм балиар юм хийдэг учраас олсон мөнгө нь мөнгө болохгүй мөнхийн гуйлгачин амьдралтай байдаг

Хогийн гуйлгачид
3 сарын өмнө
202.9.46.44

Энэ хүмүүс ийм балиар бузрын юм хийдэг учраас олсон мөнгө нь мөнгө болдоггүй мөнхийн гуйлгачин амьдардаг юм даа

Зочин
3 сарын өмнө
192.82.70.176

Хожим хэдэн барилга нурахуу мөн мак компаний борлуулалтанд муугаар нөлөөлөх гээд хохирол их аюултай юм даа

Medee
3 сарын өмнө
66.181.161.35

Odool medj bgamuu 5-6 n jil law bolj bga bh bvh jijiglengiin tsement iiml bga bh

Medee
3 сарын өмнө
66.181.161.35

Odool medj bgamuu 5-6 n jil law bolj bga bh bvh jijiglengiin tsement iiml bga bh

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.