Сөрөг тайлбар: Д.Пүрэвдаваа, Д.Сумъяабазар нарын толхилцоон

None

НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын Засаг даргад нэр дэвшсэн Д.Сумъяабазарыг дэмжих эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон Д.Пүрэвдаваа болон СХД-ээс сүүлийн 12 жил сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын дунд хоёр дүүрэгт үүссэн асуудлаар толхилцоон боллоо. 

Д.Пүрэвдаваа:СХД-т ядуурал, ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр 

НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа: Д.Сумъяабазар гишүүн бол СХД-ээс сонгогдсон гишүүн, 12 жил гэдэг бол бага хугацаа биш. СХД-ийн ядуурал, ажилгүйдлийн түвшин бол хамгийн их дүүрэг байгаа. . 2017 онд Монгол Улсын Засгийн газар 1 тэрбум ам.долларын зээлийг Хятад улсаас авсан. Та өөрөө Засгийн газрын гишүүн мэдэж байгаа. 300 сая ам.доллароор цэвэрлэх байгууламжийг одоо шинэчлэх ажил хийгдэж байх ёстой. .

Д.Сумъяабазар: БЗД-т анх удаа очтол баларчихсан дүүрэг байна лээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:  Ер нь бол хийгдэж байгаа ажлууд СХД дээр ялгаатай байгаа. . Тэр хогны асуудал. Тэр хүмүүсийн амьжиргааны асуудал. Хогноосоо салж чадахгүй байна гэдэг чинь дүүрэг яаж удирдсан бэ гэдэг чинь харагдаж байгаа. Би яг үнэнийг хэлж байгаа. Энд ямар ч улс төр байхгүй.

СХД бол хүнд дүүрэг. Гэхдээ БЗД нийслэлийн төсөвт 25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт оруулдаг байх аа миний санаж байгаагаар. СХД чинь хасах 13 тэрбум төгрөгийг татаасаар хөөрхий авдаг ш дээ.

Ийм санхүүгийн бололцоотой дүүрэг өнөөдөр найман жилийн дараа анх удаа орон нутгийн сонгуулиар очиж харахад хүнд байна лээ шүү гудамж, талбай байгаа байдал. Тэр хөрөнгө оруулалтын ажил сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж нь. Яг .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.