Сэтгүүлчид нэгдэн Ерөнхий сайдыг асуултад хариулахыг хүслээ
1992 онд Монгол улс үндсэн хуультай болж, энэ хуулиар олон зүйлийн эрх, үүрэг, хэм хэмжээг зааглаж өгсний дотор Ерөнхий сайдынх ч бий. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 онд ажлаа авснаас жилийн дараа “Миний хүч хүрэхгүй зүйл байна, надад давж чадахгүй зүйл байна. Тийм учраас та бид үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан аятай л байгаа. Архираад л байдаг” хэмээн чуулганы танхимаас хэлж байв. Ингэж хэлснээс хойш нэг жилийн дараа нам нь олонх байх үед үндсэн хуулийг өөрчилж, тэр ШҮДТЭЙ АРСЛАН болж чадсан.
Тэр шүдтэй арслан болоод 150 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх 1992 оноос хойших үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн “хүчтэй”, шинэ үндсэн хуультай болсноос хойших анхны Ерөнхий сайд юм
Гэтэл тэр энэ хугацаанд нэг ч удаа нэг ч сэтгүүлчийн асуултад хариулаагүй. Харин эвлүүлсэн, тавилттай, найруулгатай мэдээллийн хөтөлбөрөө, хүн загнаж байгаа бичлэгээ бүх телевиз, сувгаар цацсаар байна. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгөх биш пропоганда хийв. Тархи угаалт гэж хэлж байгаагийн учир нь өөрсдийн багаар бэлдүүлсэн, өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ л олон нийтэд үзүүлж байна.
Тиймээс ӨРӨГ.МН, ЗАРИГ.МН, LIVETV.MN сайтын редакциуд нэгдэн танаас асуулт асуух ХҮСЭЛТИЙГ үүгээр дамжуулан илгээж байна.
Сэтгүүлч бид асууя. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг чөлөөт хэвлэл, иргэний мэдэх эрхийг хангах ардчиллын тулгуураасаа ухрахгүй гэж найдаж байна.
.jpg)
Жич: Иргэн та Ерөнхий сайдаас асуух асуултаа илгээж болно. Мөн мэргэжил нэгт сэтгүүлчид, редакциуд нэгдэж, Ерөнхий сайдаас хамтдаа асуулт асуухыг урьж байна.
Асуулт хүлээн авах хаягууд
1. Өрөг.мн сайтын редакцийн утас: 76002244
Өрөг.мн сайтын е-мэйл хаяг: Marketing@urug.mn
Өрөг.мн сайтын редакцийн байр: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Тайжийн 12-р байрны 1 тоот. WordMedia ХХК-ийн байр
2. Зариг.мн сайтын редакцийн утас: 76009966
Зариг.мн сайтын е-мэйл хаяг: info@zarig.mn
Зариг.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 18А/1 409 тоот
3. LIVETV.мн сайтын редакцийн утас: 77661111
LIVETV.мн сайтын е-мэйл хаяг: news@livetv.mn
LIVETV.мн сайтын редакцийн байр: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Твин тауэр-1, 14 давхар
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.