БНСУ-д 14 хүргэлтийн ажилтан хэт ачааллаас болж нас баржээ

Өмнөд Солонгост коронавирусийн цар тахлын улмаас хүргэлтийн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, он гарснаас хойш 14 хүргэлтийн ажилтан хэт их ачааллын улмаас нас бараад байгааг тус улсын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Хамгийн сүүлд "CJ Logistics Corp"-ийн нэгэн хүргэлтийн ажилтан өнгөрөгч мягмар гарагийн орой түр завсарлага авч байгаад ухаан алдаж унаад, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Талийгаачийн гэр бүлийн гишүүдийн хэлснээр аж.

Амиа алдсан ажилчдын үхлийн шалтгааныг гэр бүлүүд нь "Гваруса" гэж тодорхойлсон байгаа юм. Энэ нь хэт их ажлын улмаас гэнэт зүрх нь зогсож эсвэл цус харваж нас барах гэсэн утгыг илтгэдэг үг аж. Үүний дээрээс "CJ Logistics"-ийн явдал энэ сард гарсан билээ.

20201022000853 0

PYH2020102219600001300 P4

Таван ажилтан нь нас бараад байгаа "CJ" компани өнгөрөгч пүрэв гарагт олон нийтээс уучлалт гуйж, хүргэлтийн ажлын нөхцөлөө сайжруулахаа амласан юм. Арай жижиг хүргэлтийн компани болох "Hanjin Transportation" ч мөн энэ долоо хоногт нэг хүргэлтийн ажилтныхаа үхэлд уучлал гуйж, ажилчдынхаа ачааллыг бууруулахаа амласан байна.

20 мянга гаруй ажилтантай "CJ Logistics" компани түүнчлэн хүргэлтийн хайрцгийг ялгадаг ажилчдын тоогоо 3,000-аар нэмэгдүүлж, бүх ажилчдаа үйлдвэрийн ослын даатгалд хамруулна хэмээн мэдэгдсэн. Гэвч юм.

Эх сурвалж: The Korea Times, Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.