Дональд Трамп сонгуульд ялагдвал АНУ-аас явна гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж буй Ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээвэл эх орноосоо явж магадгүй хэмээн мэдэгджээ.

Жоржиа мужийн Макон хотод өнгөрсөн баасан гарагт болсон цуглааны үеэр Ерөнхийлөгч Трамп "Улс төрийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн эсрэг өрсөлдөж байгаа нь надад дарамт учруулж байна. , мэдэхгүй юм даа" хэмээсэн байна.

Дональд Трамп түүнчлэн Мичиган, Висконсин мужийн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Тэрээр мөн Байденыг "Улс орныг хааж, вакциныг хойшлуулан, цар тахлыг сунгах болно" хэмээн мэдэгдсэн юм.

Харин түүний өрсөлдөгч Жо Байден энэ боломжийг ашиглан, Трампыг шоглоод амжив. Тэрээр өөрийн Твиттер хуудаснаа Дональд Трампын өмнө нь хэлж байсан ижил төстэй мэдэгдлүүдийн бичлэгийг байрлуулаад, "Амлаж байна уу?" хэмээн ёжилсон байна.

 Эх сурвалж: Financial Review, scroll.in

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.