ВИДЕО: 1998 оноос хойш гадаадын 17 оронд 272 монгол хүүхэд үрчлэгджээ
"Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гааг-ийн конвенцид Монгол Улс 1998 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн наснаас хамаарч улирал, хагас жил тутамд биеийн өсөлт, эрүүл мэнд, боловсрол, амьдарч байгаа орчин зэргийнх нь талаар тайлагнадаг бөгөөд тайланг Гадаадын иргэн, харьяатын газар хүлээн авч, байнгын холбоотой ажилладаг байна.
Гадаадын иргэн, харьяатын газраас сүүлийн жилүүдэд гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийг эцэг, эхийнх нь хамт Монгол Улсад авчирч, хэл соёл, уламжлал, монгол ахуйтай танилцуулах аялал зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахалтай холбоотойгоор энэхүү аяллыг зохион байгуулж чадаагүйг албаныхан хэллээ.
Монгол Улсаас хамгийн их хүүхэд үрчилж авдаг улс бол АНУ. Өнгөрсөн хугацаанд 17 орны гадаадын иргэн, гэр бүлд монгол хүүхдүүдийг үрчлүүлснээс:
- АНУ-д 156,
- Германд 36,
- Италид 22,
- Францад 20,
- Нидерландын Вант Улсад 7,
- Солонгост 6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.