TREND LIVE: “Уулсын цуурай”-н авьяаслаг хөгжимчид

“Уулсын цуурай” хамтлаг социализмын үед байгуулагдсан бөгөөд соль гитарчин Ч.Лутбаяр, аргил гитарчин Ш.Ганхуяг, Х.Цэцэгбал нарын бүрэлдэхүүнтэйгээр орон нутагтаа олон зуун тоглолт хийж, соёлыг түгээдэг байсан аж.

Дээрх хоёр гитарчны хувьд хөгжмийн боловсролыг ямар нэгэн сургуульд сурч эзэмшээгүй бөгөөд цэвэр сонсгол мэдрэмжээрээ сурсан гэдгийг тухайн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан О.Жигмэддорж хэлсэн юм. О.Жигмэддорж нь гитарчин Ш.Ганхуягийн хүргэн бөгөөд ноднингоос эхлэн Тосонцэнгэлд очих үедээ тус хамтлагийн дуучинг хийдэг болсон байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын авьяаслаг хоёр хөгжимчний уг бичлэг олон нийтийн сүлжээнд байршсанаас хойш ганцхан хоногийн дотор 2.5к шэйр, олон зуун мянган үзэгчдийн хандалт авч чадсан бөгөөд тухайн хөгжимчдийг магтсан, аз жаргал, эрүүл энхийг хүссэн олон зуун сэтгэгдлийг хүмүүс үлдээсэн байв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.