СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трампын бага хүү коронавирусийн халдвар авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү 14 настай Баррон коронавирусийн халдвар авсныг мэдэгджээ. Тэргүүн хатагтай Меланиа Трампын хэлснээр Барронд коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг хариу гарсан боловч давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Азаар Баррон өсвөр насны хүчирхэг хүү тул шинж тэмдэг илрээгүй ажээ. Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар цар тахлаар халдварласан ч Трамп сонгуулийн өмнөх кампанит ажилдаа орж дэмжигчдийнхээ өмнө амны хаалтаа аван уулзалтуудаа эхлүүлсэн.

. АНУ-д найман сая орчим иргэн коронавирусийн халдвар авч, 220,000 орчим иргэн нас барсан байна.

Меланиа бага хүүгийнхээ коронавирусээр халдварласан тухай мэдээлэхдээ өөрийнхөө биеийн байдлын талаар хэлжээ. Тэргүүн хатагтайн бие шархирч өвдөн, ханиалгаж, ядарч сульдах шинж тэмдэг илэрчээ. Тэрээр эм эмнэлэг гэхээс илүү амин дэм, эрүүл хүнс хэрэглэж дархлаагаа дэмжин байгалийн аргаар эдгээхийг хүсч байгаа гэжээ. Үргэлжлүүлэн тун удахгүй алба үүргээ гүйцэтгэж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа Меланиа хэлсэн байна.

Ноён Трампыг цэргийн эмнэлэгт гурав хоноход хатагтай Трамп Цагаан ордон дахь гэртээ үлдсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.