Хүүхдийн нухашинд төмрийн хэлтэрхий хийсэн эр 14 жилийн хорих ял авчээ

Их Британийн хамгийн том супермаркет сүлжээнүүдийн нэгийг сүрдүүлэн, их хэмжээний мөнгө салгах зорилгоор хүүхдийн хоолонд төмрийн хэлтэрхий хийсэн хонины фермер эр 14 жилийн хорих ял сонсжээ.

Найжел Райт гэх энэ  байна. Тэрээр энэ үйлдлээ 2018 оноос энэ оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлсэн гэнэ. 

Хоёр ээж "Heinz" хүүхдийн нухашнаас төмрийн хэсгүүд олсны дараа "Tesco" супермаркет тус бүтээгдэхүүнийг эргүүлэн татжээ. 

Хууль хяналтынхан  юм. Тэрээр гэм буруугаа няцааж байгаа хэдий ч шүүхээс түүнийг хүнсний бүтээгдэхүүн бохирдуулсан хоёр хэрэг болон сүрдүүлгийн гурван хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Түүнийг ялласан шүүгч Марк Уорби Найжел Райтын үйлдлийг алан хядлагатай харьцуулаад, "Та хүүхдүүдийн эмзэг байдал болон бизнесийн үйл ажиллагаандаа санаа зовсон супермаркетын эмзэг байдлыг ашиглах зорилгоор зориудаар боловсруулсан, харгис хэрцгий шинж чанартай заналхийлэл сонгосон" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.