Ардчилсан намын лидерүүд сонгуульд хуруугаа ч хөдөлгөөгүйн цаана

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш өндөрлөнө. Пүрэв гарагт буюу 15-нд намууд дүнгээ тавиулж, нийслэл, дүүрэг, аймаг, сумдын шинэ удирдлагууд тодорно.

. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна гэж харж байна.

Эрх баригч МАН-ын нэр хүнд өндөр хэвээр байна. Ялангуяа, Ерөнхий сайд У.Хүрэлсхийн чансаа өссөөр байгаа цаг дор орон нутгийн сонгууль өрнөж байна. Мөн, .

Ирцийн босгогүй болгосон нь холыг харсан, хамгийн айхтар бодлогын нэг гэдэг нь сонгуулийн үр дүнгээс тодорхой харагдах болно. Сонголтгүй сонголт өгөхөөр Ардчилсан намыг голдуу дэмждэг 30-аас доош настнууд хойш суудаг ба МАН-ын “улаан фен” болсон настнууд болон дэмжигчид ургахын улаан нартай уралдан саналаа өгснөөр улс даяар улаарах нөхцөл бүрдэнэ гэж тооцсон нь зөв юм.

Телевизийн сурталчилгааны мэдээний өдөрт цацагдах нийт хэмжээг 5мин-аар тогтоосон нь нэг намд хоёрхон минут буюу шинэ намуудад, тэр дундаа ХҮН-д өөрсдийгөө сурталчлах ямар ч боломж олгосонгүй. Уламжлал ёсоор 22 цагт дуусдаг байсан санал хураалтыг хоёр цагаар нааш татсан нь ч басхүү сонгуулийг богино хугацаанд дуусгах төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам, тэр дундаа нь маш зөв тактик боллоо.

Гэвч Ардчилсан намын лидерүүд болох УИХ-д олон жил суусан, энэ намын нэрээр удаа дараа сайд дарга хийсэн хүмүүс энэ удаагийн орон нутгийн сонгуульд хуруугаа ч хөдөлгөхгүй байгааг бид бүхэн харж байна. Тэд намаа ялуулахын төлөө дуу хоолойгоо өргөсөнгүй. Тэд эс үйлдлээрээ намаа ялагдуулах нөхцөл байдал руу түлхэж байна. .

Ардчилсан намын лидерүүд эс үйлдлээрээ намын удирдлагыг гартаа авсан Ерөнхийлөгчийн эсрэг ажиллаад байна уу. Эсвэл Ардын намд худалдагдав уу. ...

Үүнд хэд хэдэн шалтгаан байна гэж таамаглаж байна. . Намын дарга байсан С.Эрдэнээр жишээлэхэд өглөөний мэнд мэдэх гэж жиргээнд орж ирж байгаа төдийгүй нүцгэн бүсгүйн зургийг ре хийхээс өөрөөр ган хийхээ болилоо. Осолдохгүй амьд байгаа бололтой. 

Хоёрт, . Иймдээ нэгэн цагт нухчин дарах ёстой гэж үзэж байсан МАХН болон ШИНЭН-тай нэг хөнжилд орсонд дургүйцлээ юу ч хэлэхгүй, юу ч хийхгүй буйгаараа илэрхийлж байна.

Уг нь Ардчилсан намын далбаан дор хүний зэрэгтэй яваа хүмүүс энэ намын төлөө ямар ч цаг үед туг нь болж мандаж явах учиртай. Үүгээрээ хэрэв Ардчилсан нам энэ удаагийн сонгуулиар ялагдвал ялагдлын шалтгааныг дээрх хүмүүсээс хайгаарай гэж хэлэх гэсэнгүй. .

Энэ бүхний эцэст Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялагдвал ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхээ авахаас өгсүүлээд, сонгуулийн дүнд нөлөөлөх намын гишүүдийн дэмжлэг дутна гэж харж байна. байгааг бүгд харж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.