LIVE: Д.Будзаан: Хүчирхийлэл буурахгүй байгаа нь хуулиндаа биш хүндээ

Гэр бүлийн хүчирхийлээр жилд зургаан мянга гаруй хэрэг шалгагддаг. Иргэд энэ талаарх мэдээллийг өдөр тутамдаа мэдээлэл авах тусам хүчирхийлэл байх ёстой үйлдэл юм шиг иргэдэд төрүүлдэг. Иймээс хайр, хүндлэл, зөв харилцаа, ойлголцлын асуудлыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан дурдсан юм.

Тэрбээр “. Цагдаагийн байгууллага иргэдэд гэм буруутай үйлдлийг тайлбарлаж өгдөг ч үүнийг зөрчин давтан үйлдэж байна гэдэг бол энэ хүний хүмүүжил, ёс суртахуунд асуудал байна гэсэн үг.

Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь хуулиндаа биш хүндээ асуудал байна гэсэн үг. Тэгэхээр хүмүүжил, ёс суртахууны асуудлыг хөндсөн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байж энэ асуудал цэгцэрнэ. Тэрнээс бол хуулийг хэдэн удаа батлаад ч нэмэргүй.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 онд баталсан. Хэрэг шийдэгдэх үед хохирогчийг хамгаалаагүйн улмаас дахин хохирогч болох тохиолдол бий. . Улсын хэмжээнд 30 гаруй хамгаалах байр байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.