Томуугийн эсрэг сайн дурын вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байна

Томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байгаа. 

 УЛААНБААТАР ХОТОД:

-2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт,

-06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетад хамруулна.

АЙМГИЙН ТӨВД:

-2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт,

-

Дээрх иргэдэд томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа бол сайн дурын томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг хүсвэл доорх газруудад хандаж болно. . Томуугийн эсрэг вакцин хийлгэснээр томуугийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Түүнээс биш томуу тусахгүй гэсэн үг биш гэдгийг эмч, мэргэжилтнүүд дурдсан. 

121018148 1149760155439365 20773051618036179 o1

ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Эмчийн үзлэгт орох,
  • Сайтар унтаж амрах,
  • Дулаан хувцаслах,
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.

 ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.

 ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ:

  • Вакцинд хэт мэдрэг хүн,
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн,
  • Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн,
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед,
  • Дархлал дутмагшилтай хүн,
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн,
  • Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.