СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

М.Энхболд vs У.Хүрэлсүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ардын намын экс дарга, өдгөө УИХ-ын даргаар ажиллаж буй М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн долоо хоногт нэг нь өрөөндөө

сэтгүүлчдийг цуглуулж, нөгөө нь улсын хэмжээний телевизээр тус, тус

мэдэгдэлхийсэн юм. МАН-ын дарга нарын МАНАН,

“60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.

 

У.Хүрэлсүх: МАНАН БАЙДГИЙГ МЭДЭРЛЭЭ

  • МАНАН гэж бүлэглэл байдгийг хүмүүс ярьдаг. Үнэхээр байдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ.
  • “60 тэрбумын бичлэг” үнэн. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь ч үнэн. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг би үүрэгт ажлаа өгөхийг шаардсан.
  • М.Энхболдыг газрын наймаачин гэж ярьдаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. Үүнийхээ
    төлөө тэр огцрох ёстой.
  • Ийм спикер Монгол Улсын төрийг удирдах ёсгүй гэж бодож байна.
  • “60 тэрбумын хэрэг”,“Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк, Оюутолгой, Монголбанк, Хөгжлийн банк, бонд концесстой холбоотой хэргийг шалгаж хариуцлага тооцох ёстой.
  • “Тос дотроосоо өтдөг” гэдэг шиг төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг. Дээр нь намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна.
  • ЖДҮийн зээлтэй холбоотой асуудлаар төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг чөлөөлсөн. Цаашдаа ч чөлөөлөх хүн бий.
  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн “Шударга бусын хонгил” гээч зүйл үнэхээр байдаг юм байна. Би тэр хонгилоор бас явж байна. Хонгилыг эвдэх цаг болжээ.
  • Улс төрийн бусад намууд дотор эерэг бодолтой, зөв үзэлтэй, шударга нийгэм байгуулах гэсэн хүсэлтэй хүмүүс бий.Парламент дотор ч, гадна ч байгаа. Эх орон гэсэн нэг туг дор бүгд нэгдэж тэмцэх цаг болсон.
  • Үндсэн хуулиа өөрчлөх цаг болжээ. Ард түмэн үүнийг хүсч байна. Бүгдээрээ цаг алдалгүй хийе. Би парламентын засаглалыг дэмждэг. Ингэхдээ хоёр танхимтай парламентыг дэмждэг.

М.Энхболд: ШИНЭ МАНАН ҮҮСЧИХ ВИЙ…

  • У.Хүрэлсүх намынхаа дотоод үйл ажиллагаа, өөрийн хүлээсэн үүргийг биелүүлж чадахгүй байгаагаас шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна.
  • Ерөнхийлөгч УИХыг тараах жагсаал, цуглааныг дэмжих, өлсөх тухай ярьж, манай намын байранд иргэд олноор цугларч, тэднийг зохион байгуулж турхирч байгаа нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн оролдлого.
  • Төр тогтвортой байх нь Засгийн газрын тогтвортой байх асуудлаас хэд дахин үнэ цэнэтэй.
  • Би МАНАН байгуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-д 65 гишүүнтэй намыг хүлээлгэж өгсөн. Шинэ МАНАН үүсэх вий гэдгээс айж байна.
  • “60 тэрбумын асуудал” нь яриа, улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг.
  • Би Хотын дарга байхдаа газар олгож байсан, зарж байгаагүй.
  • У.Хүрэлсүхэд Төрийн ордны хойд талд газар олгосон. Тэнд 6 7 давхар орон сууц барьж зарж борлуулсан байх. Тэрийгээ намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байна.
  • “Эрдэнэт”, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум, АСЕМ, ЖДҮ ийн асуудал гээд томоохон дуулиант хэргүүдэд Засгийн газар анхаарч, хуулийн байгууллагууд ажиллах ёстой байтал хийхгүй байна.
  • Ажлаа хийхгүй байж Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихаар шударга үнэний төлөө зүтгэх гэсэн юм гэж хий лоозогнож сүржигнэсэн байдлаар хандаж, хэн нэгнийг саад тотгор болоод байна гэж болохгүй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.