Цагаан хад боомтоор автомашин дараалалгүй нэвтэрдэг болов

 

. Өвлийн хүйтэнд жолооч иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баяннуур аймгийн удирдлагуудтай энэ сарын 23-ны өдөр уулзсан юм. Уулзалтаар дараах асуудлыг хөндсөн байна. Тээврийн хэрэгслийн нэвтрэлт, таталтыг сайжруулах зорилгоор боомтын ажиллах цагийг 21 цаг хүртэл сунгаж ажилуулах саналыг хэлсэн бөгөөд хөрш аймгийн удирдлагууд саналыг нааштайгаар хүлээн авчээ. Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр 500 гаруй машин нэвтрүүлж таталт нэмэгдсэн байна.

Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажиллахаар болсон байна

учир Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, 3 уурхайн удирдлага, тээврийн компаниудад үүрэг чиглэл өгч шуурхай арга хэмжээ авч . Энэ ажлын хүрээнд нүүрс тээврийн зам болон Цагаан хаданд 23 цагдаагийн албан хаагч хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан уртасгасан цагаар ажиллаж байна.

Цагаан хаданд олон мянган хүний төвлөрөл бий болсон учраас аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Ханбогд сумын Засаг дарга захирамж гарган Цагаан хаданд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

Ингэснээр өчигдрийн 17.00 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх гуравдугаар постоос хойш дараалалгүй болсон бөгөөд.

46709260 1978434475559336 7731459539647594496 n

46645594 1978434428892674 2672826262187147264 n

46637880 1978434445559339 7207398651075756032 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.