ВИДЕО: МУГТ М.Уранцэцэг бүх Японы аваргыг цэвэр савсан барилдааны бичлэг
Өнгөрөгч амралтын өдрүүдэд гурав хоногийн турш жүдо бөхийн "Осака-2018" их дуулга тэмцээн бөхөд хайртай Монгол түмнийг суудлаас өндөлзүүлсэн, огшоосон барилдаануудаар дүүрэн байлаа.
Манай бөхчүүд ээлж дараалан хүчирхэг Японы бөхчүүдийг өвдөг шороодуулж үзэгч олноо баярлуулсан.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хоёрдугаар тойрогт 48кг жинд Японы ирээдүй гэгдэж буй Ёшида Санаг цаг дуусахаас өмнө цэвэр савсан барилдааныг онцлон хүргэе.
Ёшида Сана гэж хэн бэ?
- Тэрбээр энэ жил дөнгөж 17 настай бөгөөд өнгөрөгч арваннэгдүгээр сард 21 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн. Финалын барилдаанд Украйны шилдэг жүдоч Дариа Блодидтой барилдан ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.
- Өсвөр насны багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Алтан медаль хүртсэн.
- Энэ сарын эхээр Кодокан цом буюу бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 48 кг-ийн жинд Алтан медаль хүртсэн байна. Уг тэмцээний 1/4-т Кондо Ами аваргыг ваза-ари үнэлгээгээр ялж шуугиан тарьж байлаа.
Тэрээр Кодокан цомд түрүүлснээр 2019 онд Токиод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох "билетээ захиалчихаад" байсан гэхэд болно.
Ингээд МУГТ М.Уранцэцэг түүнийг хэрхэн цэвэр ялсаныг бичлэгээс үзэцгээе:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.