ШУУД: М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр өнөөдөр /2018.11.26/ тохиож байна. Энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин нар Сүхбаатарын хөшөө болон Чингисийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Жил жилийн онцлог баярын өдрүүдээр төрийн 3 өндөрлөг хамтдаа их жанжин Сүхбаатарын хөшөө болон эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаагийн Улс тунхагласны баярын өдрөөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэнгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.