Ким Жон Уны бэлэглэсэн нохой гөлөглөснийг бэлгэшээж байна
Умард ба Өмнөд Солонгос улсуудын харилцаа сайжирснаар төрийн тэргүүнүүд хэд хэдэн удаа уулзалт хийж Мүн Жэ Ин Пхеньянд айлчлан үг хэлсэн Өмнөд Солонгос улсын анхны Ерөнхийлөгч болсон. Хоёр улсын найрсаг харилцааг бэлгэдэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөдийн төрийн тэргүүнд Гоми, Гонсан нэртэй хоёр нохой бэлэглэсэн.

Пунсан үүлдрийн анч нохой Гоми гөлөглөж, гөлөгнүүдийг анх удаа олон нийтэд танилцуулсан байна. Эмэгчин нохой дор хаяж хоёр сар хээлээ тээдэг. Тиймээс Гоми Умард Солонгосоос ирэхдээ хээлтэй байсан гэж үзжээ. Уг үйл явдлыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ихэд бэлгэшээж “хоёр Солонгосын харилцаа ч мөн үүн шиг үржин цэцэглэх болно” хэмээн мэдэгдсэн байна.
![]()
Мүн Жэ Ин нохойнд хайртай улс төрчдийн нэг бөгөөд хамгийн сүүлд нохой үржүүлгийн газраас хар саарал өнгийн эрлийз нохой үрчилж авсан.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.