ВИДЕО: Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр үргэлжлэв

 

Франц улсад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн шар хантаазтай иргэд эсэргүүцлээ илэрхийлж долоо хоногийн өмнө жагсаал зохион байгуулсан. .

Өчигдөр жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч, даралтат усаар жагсагчид руу шүршиж тараахыг оролдсон байна. .

 

 

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж эхэлсэн жагсаал аажимдаа хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, амьдрах өртөг хэт өндөр байгааг эсэргүүцсэнээр үргэлжилжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Парист болсон жагсаалын үеэр жагсагчид руу дайрсан явдлыг “ичгэвэртэй” зүйл хэмээн шүүмжлэн буруутгажээ. . Энэ долоо хоногийн мягмар гарагт Ерөнхийлөгч улс орон даяар мэдэгдэл хийж, шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулахаар болов.

 

3000

 

. Засгийн газрын ордныг жагсагчдаас хамгаалж цагдаагийнхан хаалт босгосон байсан ч ням гарагийн өглөө зарим жагсагчид хаалтыг эвдсэн байжээ. Тэд Ерөнхийлөгч Макроныг эсэргүүцэн хашгирч Засгийн газрын ордон руу чулуу нүүлгэж, гудамжинд гал тавьжээ. .

 

362FCD65 9DD5 4720 8AA5 A85EBF300BDA cx0 cy1 cw0 w1200 r1 s

 

Харин бусад муж, хотуудад болсон мөргөлдөөний үеэр нийтдээ 130 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. .

. Засгийн газар дэлхийн хэмжээнд газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотой гэж шатахууны үнийн өсөлтийг тайлбарлаж байгаа ч шар хантаазтнууд тэднийг иргэдийн төлөө хүчин чармайлт гаргахгүй байгаад бухимдлаа илэрхийлсэн.

 

GettyImages 1064806716 paris france fuel protest

 

. Хэрэв машинаа зогсоож засах хэрэг гарвал хантаазаа заавал өмсөх ёстой байдаг аж. Энэ нь тэдний аюулгүй байдлыг хамгаалж, бусад жолооч нарт хүн байгаа гэж тод харуулах зорилготой. Хэрэв хантаазгүй бол 150 ам.доллараар торгуульдаг байна.

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.