Гамшигт үзэгдлийн улмаас баруун 4 аймгийн 50 гаруй сум цахилгаангүй болжээ

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:

Яг одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдан замын нөхцөл байдал хүндэрч байна.

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унасан байна. Үүнээс үүдэж Баян-Өлгий аймгийн 12, Ховд аймгийн 15, Говь-Алтай аймгийн 5, Увс аймгийн 18 гээд нийт 4 аймгийн 50 сум цахилгаангүй болоод байна

22 цагийн байдлаар Увс аймгийн Дулааны 1, 2-р станцууд бага температураар дулаан түгээгээд эхэлсэн. Мөн хэрэглээний ус өгч эхэлсэн аж. Аймгийн нутаг дэвсгэрт унасан өндөр хүчдэлийн шугамын сэргээн засварлалтын ажил үргэлжилж байна.

46520578 610277072739392 587339822859812864 n

Аймгийн Онцгой комиссын төв штаб аймгийн холбооны 3 давхарт байрлаж байгаа аж. Увс аймгийн хэмжээнд албан байгууллага бүр шуурхай жижүүр ажиллуулж байгаа бөгөөд 7045-2222 утас 24 цагаар нээлттэй дуудлага хүлээн авч байна. 

46679519 196124901335001 8106839208871591936 n

Хор уршгийг арилгахаар "Баруун бүсийн эрчим хүчний систем" ХХК, "Цахилгаан түгээх Үндэсний сүлжээ" ХХК-иуд хамтран газар дээр нь ажиллаж байна. Өчигдөр орой нэмэлтээр "Цахилгаан түгээх Үндэсний сүлжээ" ХХК-ийн 20 хүнтэй ажлын хэсгийг баруун аймгууд руу илгээжээ. 

Мөн нийт нутгаар цаг агаар таагүй, өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтий,  Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан эрхэм жолооч болон зорчигч та хөдөө орон нутгийн замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.