Гар утсаар тоглуулахгүй байх 10 шалтгаан

 

Та хүүхдээ уйлагнаад байвал гар утас юм уу Ipad өгч тайвшруулдаг уу? Тэгвэл та доорх 10-н тоглуулахгүй байх шалтгааныг мэдэх хэрэгтэй. мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг, эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.

Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй

1.    Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

2.    Эдгээр ньхөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай.

3.    Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.

4.    Унтахаасаа өмнө телевиз, комьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.

5.    Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.

6.    Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог.

7.    Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.

8.    8-18 насны хүүхдүүдийн 10 хувь нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.

9.    Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох

10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүийн мэдлэг тогтворгүй байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.