Монголын “булчинтай” тамирчид Японд илүүрхэв
IFBB Professional League холбооноос зохион байгуулж буй "Japan Pro Qualifier" бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд Япон Улсын нийслэл Токио хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож бахдам амжилт гаргасан байна.


Тэмцээний бодибилдинг 80 кг-ын жингийн ангилалд “Мон Алтиус Перфект Боди” клубын тамирчин Г.Жамц, 70 кг-ын жингийн ангилалд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин Т.Чахар нар мѳнгѳн медаль хүртэж, 85 кг-ын жингийн ангилалд Протэйм” фитнесс клубын тамирчин Б.Пүрэвдорж шагналт V байрт шалгарав.


Харин эмэгтэйчүүдийн бикини A ангилалд Б.Учрал түрүүлж аваргын алтан медаль хүртсэн байна. Түүний энэ ангилалд олон улсын 39 тамирчин ѳрсѳлджээ.
"Japan Pro Qualifier" бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.