Олон Улсын шувуулахуйн наадам “Шувуулахуйн өв соёл”-ыг харуулдаг

             

Соёл, урлагийн газар, Монголын шувуу хамгаалах төв болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран . Махчин шувуугаар ан хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бусад 10 оронтой хамтран “Шувуулахуйн өв соёл”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн  жагсаалтад бүртгүүлж, энэ соёлыг хамгаалах, олон түмэнд дэлгэрүүлж, дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн.

 

OU iin shuwuulahuin odor4

 

Иймд . ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцид “Биет бус соёлын өв болон түүнийг хамгаалахын чухлыг ялангуяа залуу үеийнхэнд ойлгуулан ухамсарлуулахын зайлшгүй чухлыг харгалзах ёстой гэж” тусгайлан заасан байдаг. Иймд . Өнгөрсөн нэг зуун жилийн турш бол “Шувуулахуйн соёл” гэх энэ Биет бус Өвийг зүй зохистойгоор өвлөн уламжлуулагчид мөн өөрсдийн соёл, махчин шувуудаараа дамжуулан Дэлхийн өнцөг булан бүрт байгаль хамгааллын үнэт зүйлсийг хүүхэд залууст түгээж буй.

 

OU iin shuwuulahuin odor5

OU iin shuwuulahuin odor6 

Энэ гайхалтай өв соёлоо эзэмшин, нь сайшаалтай боловч үүний хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудал илүү чухал. Энэхүү өв соёлд багтдаг махчин шувуудын хамгааллын асуудлыг Монгол улсын Ан амьтныг хамгаалах тухай хууль, эрх зүйн баримт бичиг, Олон улсын конвенц, байгалийн нөөцийн зүй зохистой хэрэглээ зэрэгтэй уялдуулан боловсруулах шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жилийн “Шувуулахуйн өдөр”-ийг тохиолдуулан тус зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулжээ.

 

OU iin shuwuulahuin odor11 

 

Зөвлөгөөний зорилго нь шувуулахуйн өв соёл сэргэн хөгжиж байгаатай холбоотойгоор . Энэхүү зөвлөгөөнд холбогдох бүх талууд хамрагдаж байгаа бөгөөд Шувуулахуйн өнөөгийн хөгжил, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, зүй зохистой хөгжлийг хэлэлцэж, бусад орны туршлагыг судалсан байдлыг танилцуулж, хариуцлагтай ажлын хэсэг байгуулагдаж хууль эрх зүйн орчныг сайжруулах баримт бичиг боловсруулагдана гэж үзэж байна. Үүнд: .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.