Багахангай дүүрэгт 40 ортой эмнэлэг ашиглалтанд оров

Улаанбаатар хотоос 90 км алс оршдог Багахангай дүүрэгт анх удаа цахилгаан шаттай 40 ортой Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орлоо

Улаанбаатар хотоос 90 км алс оршдог Багахангай дүүрэгт анх удаа цахилгаан шаттай 40 ортой Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орлоо. . Эрүүл мэндийн яамнаас Рентген аппарат, эмнэлгийн машин зэрэг 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийслэлийн төсвөөр физик эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмж, биохимийн аппарат, эмнэлгийн ор зэргийг шийдэж өгчээ. Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулсан ба .

Багахангай дүүрэгт 2004 онд эмнэлгийн барилга баригдсан ч цэвдэгтэй газарт баригдсаны улмаас барилгад цууралт үүссэн учир үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж.

7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.