Браво, О.Насанбурмаад баярлалаа
ДБНХ-ноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж өөрийн вебсайтад байршуулав. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүллээ.

О.Насанбурмаа гавьяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргын тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтжээ. Тодруулбал, 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр гурав, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес, ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17, 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм, ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигдээд буй.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.