СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-11-12

СПОРТЫН ДОМГУУД: Нисдэг Жордан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

www.livetv.mn сайт "Спортын Домгууд" булангаа үзэгч, уншигч та бүхэндээ зориулан тогтмол явуулж байгаа билээ.

Энэхүү буланд цувралаар төрөл бүрийн спортын домог болсон тамирчдын спортын замналдаа үзүүлж байсан хамгийн шилдэг бүхнийг түүвэрлэн видео хэлбэрээр та бүхэнд хүргэхийн сацуу уг тамирчны талаарх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм.

"Майкл Жордан" энэ нэрийг сонсоогүй, мэдэхгүй хүн үгүй биз ээ.

 

 

.

Өөрийн үсрэх ур чадвараараа цагирган дээрээс довтлох тэмцээнд оролцож, чөлөөт шидэлтийн зураасны араас амжилттай довтолж чадсан. Энэхүү үзүүлбэрээс хойш тэрээр "Нисдэг Жордан" гэж дуудуулах болсон.

Тэрээр 1991 онд Буллз багтайгаа анх аварга авч, улмаар 1992, 1993 онд дараалан аваргаа баталгаажуулсан. 1993-1994 оны улирлын эхэнд гэнэт зодог тайлан бэйсбол тоглож эхэлсэн ч 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирж, 1996-1998 онд ахин гурван удаа аварга болсон юм.

1995-1996 оны улиралд түүний баг 72 ялалт байгуулсан нь лигийн дээд амжилтаар бичигдэж энэхүү рекорд 20 жил эвдэгдээгүй юм.

Жордан НБА-гийн замналдаа нэг тоглолтод дунджаар 30.12 оноо авч байсан нь түүхэнд нэгт орох амжилт билээ. 

 

 

 

Air Jordan брэнд:

Nike компанитай хамтран 1984 оноос өөрийн "Jordan" брэндийн спортын пүүзнүүдийг гаргах болсон бөгөөд хамгийн анхны загвар болох "Jordan Sneaker I" нь 1985 онд зарагдаж эхэлжээ. Энэхүү Жордан брэнд нь дэлхийн зах зээлд том байр суурийг эзлэх болсоор удаж байна.

 

 

Майкл Жордан анх Nike бус Adidas–тай гэрээ байгуулахыг хүсч байжээ. Бие төлөөлөгчдөө хүртэл “Хэрвээ Адидас хамтран ажиллах санал тавибал шууд зөвшөөрнө” гэж ярьсан байдаг. Харамсалтай нь Адидас санал тавьсангүй, тэгээд л Nike Air Jordan мэндэлсэн хэрэг.

Air Jordan буюу Нисдэг Жордан брэндийн логоны тухай тэрээр өөрөө ийн хуучилсан байдаг. 

-"Air Jordan”-ы лого дээрх шиг би тохож байгаагүй. Зүгээр л үсрээд хөлөө дэлгэсэн. Бүр гүйгээ ч үгүй. Харин хүмүүс энэ логог хараад намайг нисээд, тохож байгаа гэж боддог.

Air Jordan брэнд нь зөвхөн сагсан бөмбөгт бус хөлбөмбөгт ч орж ирээд байгаа билээ. Парисийн “ПСЖ” баг Аваргуудын лигийн тоглолтод алдарт Майкл Жорданы брэндийн өмсгөлтэй тоглож байгаа ба “ПСЖ”-ий логоны гол дахь Эйфелийн цамхагийг нисдэг Жорданаар сольсон нь хэлбэрийн хувьд төстэй харагдаж байгаа юм. Сагсан бөмбөгийн том брэнд анх удаа хөлбөмбөгийн том багийн ивээн тэтгэгч болж байгаа нь энэ юм. 

Сурталчилгааг нь үзэж сонирхоно уу. 

 

 

Майкл Жорданы бүх цагийн шилдэг 50 тоглолтын түүвэр видеог хүргэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.