Н.Дагвасүрэн барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирлээ
Узбекстан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гранпри тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд барилдаж буй манай тамирчин Н.Дагвасүрэнгийн хувьд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Испани улсын тамирчин Мендиола Изкуэтатай нилээн хүнд барилдааныг хийн нэмэлт цаг дээр ваза-ари үнэлгээгээр ялж дараагийн шатанд шалгарсан бол одоо Монтенегро улсын бөх Мрвалжевик Срджантай гуравдугаар дэвжээн дээр барилдахаар боллоо. Монтенегро улсын бөхийн хувьд 436 онойтойгоор дэлхийн чансааны 79-т эрэмблэгдэж буй тамирчин юм.
Хоёр тамирчны хувьд өмнө нь 2016 онд Алматы гранпри тэмцээнд учраа тааран барилдаж манай бөх ялж байв.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээ:
Гуравдугаар дэвжээ:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.