ШУУД: МУГТ Г.Болдбаатар АЛТАН медаль хүртлээ
Узбекистан улсын Ташкент хотноо жүдо бөхийн "Ташкент 2018" гран при тэмцээн өнөөдөр эхэлж буй бөгөөд манай www.livetv.mn сайт шууд дамжуулахаас гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байна.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдаж буй МУГТ Г.Болдбаатар алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин олимп, дэлхийн хүрэл медальт Урозбоев Диёорбекыг финалын барилдаанд цэвэр яллаа. Урьд өмнө нь хоёр тамирчин нийт 4 удаа учраа таарч МУГТ Г.Болдбаатарын хувьд 3 ялаад байсан бол өнөөдөр 4 дэхээ түүнийг яллаа.
Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх: /Барилдаан 24 дэхь минут дээрээс эхэлнэ/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.