СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-09

Ерөнхийлөгч “Эрүүл хүүхэд эх орны ирээдүй” хүүхдийн эмч нарын улсын зөвлөгөөнд үг хэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

. Өнөөдөр Баасан гариг хэдий ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр амралтын өдөр болгон зарласныг эс тооцон энэхүү зөвлөгөөнд оролцогчид салбарынхаа тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр олуулаа цугларчээ. Амралтын өдрөөр ажиллаж асуудлаа ярилцаж байгаа тэдэнд хандан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  үг хэллээ.

та бүхний төлөвлөсөн, зорьсон ажил, хөрөнгө оруулалт зөв, оновчтой байх эсэх нь та бүхнээс гэхээсээ илүүтэй салбарын удирдлага, нийт улс орны засаглалд шударга ёс, хуулийн засаглал хэрэгжиж чадах эсэхээс л хамаарна гэдгийг болгоож, тооцно биз ээ
Тэрбээр "2019 оны улсын төсөвт нялх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн нөхцөл байдлыг сайжруулах, эмч, сувилагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олигтой хөрөнгө төсөвлөөгүй байгаа. Төсвийн зардлыг танах, ядаж 15 хувийн хэмнэлт гаргах санал хүргүүлсээр байтал УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогтоо зарцуулах мөнгөний тоог 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөсөн эмгэнэлтэй нөхцөл байдал та бидний нүдэн дээр ил байгааг олон бүгдээрээ харсаар, сонссоор бухимдсаар л сууж байна.

. Энэ мөнгөнөөс эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж болно. 

Та бүхэн энэхүү чуулган дээр цаашдын зорилтоо биелүүлэхийн тулд ямар өөрчлөлт, сайжруулалт хийх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой санал гаргаарай. Гэхдээ та бүхний төлөвлөсөн, зорьсон ажил, хөрөнгө оруулалт зөв, оновчтой байх эсэх нь та бүхнээс гэхээсээ илүүтэй салбарын удирдлага, нийт улс орны засаглалд шударга ёс, хуулийн засаглал хэрэгжиж чадах эсэхээс л хамаарна гэдгийг болгоож, тооцно биз ээ.

Ганц эрүүл мэндийн салбарт гэлтгүй Монголын нийгмийн бэрхшээл, хүндрэл нь дээрээ шударга засаглаж чадахгүй байгаагаас голлон хамаарч байгааг бид бүгд мэдэж байна. Жирийн ажилтан ажилчид, эмч сувилагчид бол ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрсдийн амьдралын бэрхшээлийг хойш тавин хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өдөр шөнө ялгалгүй зогсож байгаа, иргэддээ өөрсдийн боломжоос ч давсан үйлчилгээг үзүүлсээр байгаа та бүхний хичээл зүтгэлд, түмнийхээ төлөөх чин  сэтгэлд тань нийт иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлье” гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.