Амралтын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь

 

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах шийдвэр гарсан. Амралтын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарийг хүргэж байна.

 Хаан банк

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд Хаан банкын бүх салбарууд амарна. Бямба гаригаас эхлэн цахим тооцооны төвүүд ажиллана.

Төрийн банк

Төрийн банкны амралтын өдрүүдэд ажилладаг салбарууд маргааш, нөгөөдөр ажиллана. Тодруулбал, Занабазар, 50 мянгат, Өнөр хороолол, 13 хороолол, 120 Баруунхүрээ салбар тус тус ажиллана.

 Худалдаа хөгжлийн банк

Арваннэгдүгээр сарын 9-нд 3,4 хорооллын салбар, Хархорин, Зайсан, Сандэй салбар тус тус ажиллана.

 Улаанбаатар хотын банк

Арваннэгдүгээр сарын 8,9-нд Улаанбаатарын хотын банкны зөвхөн Чингэлтэйн салбар 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.

9db8eefd 85ae 4143 b94d e9a6bb6afcff

45426786 10155507325361529 2425732331177246720 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.