100 айлын барилгын материалын дэлгүүрүүдийг бүгдийг нь нүүлгэхгүй

 

Харин чулуу, төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг суурьшлын бүсээс зайлшгүй нүүлгэнэ

100 айлын барилын материалын төвийг нүүлгэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг уулзалтад худалдаа аж ахуйн эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Тэдний зүгээс одоогийн байдлаар 145 дэлгүүр, 4500 орчим худалдаа эрхлэгч ажиллаж байна. .

Бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөхөөр ажиллаж байна хэмээн тайлбарласан юм.

IMG 8441 livetv

 

МХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар санал тавьж байгаа гэхээр өрхийн хэрэгцээнд ашиглана гэж газар авсан байтал тэндээ худалдаа, дэлгүүр, үйлдвэр ажиллуулж байгаа иргэдийг зориулалтын дагуу газраа ашигла гэж байгаа. . Газраа зориултын бусаар ашиглаж байгаа аж ахуйн нэгж, дэлгүүр, иргэдэд шаардлага тавьж байгаа юм. . Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчны стандартын шаардлагад нийцэхгүй байгаа болохоор нүүлгэн шилжүүлэх юм” гэсэн юм.

. Дээрх үйлдвэр болон агуулахыг Налайхын Үйлдвэр технологийн парк руу 2020 он гэхэд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ ч хүрээнд Налайхын замаас Үйлдвэр технологийн парк руу явах 4.6 км бетон хучилттай замын ажил эхлээд явж байгаа гэнэ.

 

IMG 8424 livetv

IMG 8463 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.