СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-07

Засгаа аваръя гэвэл Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн нарыгаа огцруул, Ерөнхий сайд аа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТЫН ДАВУУ ЭРХТЭЙ КОМПАНИУД


. Н.Цэрэнбат сайд “.

Тус компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хоёрдугаар сарын 23-нд буудайны төлбөр болгож 9 сая 564 мянган төгрөг, хүнсний улаанбуудайн урамшуулал 33 сая 552 мянган төгрөг, 2017 оны дөрөвдүгээр сарын 12-нд 38 сая 257 мянган төгрөг, 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд буудайны төлбөр 23 сая 400 мянган төгрөг, 2017 он тавдугаар сарын 2-нд 11 сая 700 мянган төгрөг, 2017 оны тавдугаар сарын 23-нд буудайны төлбөр 50 сая 753 мянган төгрөг авчээ. 

Ийнхүү байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хувь нийлүүлсэн “, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас зарласан бараг бүх тендерт ялдаг нь олон нийтийн анхаарлыг татсан.

. Улмаар “Намуудэвжих” компани геологи уул уурхайн судалгаа хийх, гадаад барилгын материалын судалгаа хийх зэрэг үндсэн чиглэлтэй мөртлөө сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үнээний ферм байгуулах нэрээр . Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань суманд 2017 онд үхрийн ферм байгуулах нэрээр нэг тэрбум төгрөгийн зээлээ дэмжүүлжээ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны зургадугаар сарын 14-нд 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ мөнгөөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үнээний ферм байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулна гэсэн боловч ямар ажил хийсэн талаар баримт байхгүй юм байна.

Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2018 оны аравдугаар сарын 11-нд 150 сая 849 мянган төгрөг авч, 2018 оны зургадугаар сарын 8-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зарласан 423 сая 270 мянган төгрөгийн өртөгтэй Үйлдвэр техникийн борлуулалтын албаны урсгал засварын тендерт ялсан, 2017 оны арванэгдүгээр сарын 15-ны А125 тоот тушаалаар “Намуудэвжих” ХХК-д нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгөх тушаал гарсан зэрэг төрийн сангуудтай холбогдож буй урт түүхтэй аж.

гэдэг нь доор дурдах баримтаас харагдаж байгаа юм. Тус компани 2017 оны гуравдугаар сарын 27-нд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас зарласан 404 сая 129 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй төмөр бетон тулгуур хөл нийлүүлэх тендерт шалгарсан. Түүнчлэн 2018 оны гуравдугаар сарын 21нд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас зарласан нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн барилгын тендерт шалгарсан. 2017 оны гуравдугаар сарын 31-нд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанитай хийсэн автомат нийлүүлэх 95 сая 923 мянган төгрөгийн гэрээ байгуулсан зэргээр төрийн өндөр албан тушаалтны нөлөө бүхий компани давуу эрх эдэлсэн гэх хардлага эрчим хүчний салбарынхны дунд хөврөх болсон байна.

байна. Экс сайдын эхнэр Лхүндэвийн Отгонжаргалын захирлаар нь ажиллаж байсан “Тээвэр ачлал” компанитай “Намуудэвжих” ХХК нэг байранд байдаг бөгөөд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Тээвэр ачлал” хувьцаат компанийн ерөнхий мэдээлэлд тусгасан хаяг “Намуудэвжих” ХХК-ийнхтай таарч байгаа юм. Мөн . Түүнийг дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үе буюу байна.

Мөн “ талаар дуулиан дэгдээд байгаа. Тус компани УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын хөрөнгө оруулгын мэдүүлэгт 100 хувь мэдлийн гэж тусгажээ. Тиймээс Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тоот тушаалаар 2018 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хүүгүй зээлийн гэрээ байгуулж, 600 сая төгрөгийг Мал хамгаалах сангаас авсан байна. Уг нь УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлд гишүүнийг хэд хэдэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэ зүйлийн 1.4-т гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу эрх олгох, 1.7-д хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх, 1.10-т бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуйн нэгжийг төлөөлөх болон хяналтын зөвлөлд сонгогдохыг хоригложээ. .


ЭХ-НИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭНГИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЛҮҮД


. Мөн АТГ-аас Эрчим хүчний тендерт ялдаг ашиг сонирхлын зөрчилтэй долоон компанийг нэр заан зарлахад ч .

Уг нь АТГ мэдэгдэлдээ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг дурдсан юм. Харин сайд түүнд сандарсан. Үүний зэрэгцээ Тавантолгой цахилгаан станцын төслөөс авахуулаад хэд хэдэн төслийн “гацаагч” гэдэг авторыг зүүх болсон. . Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын 20600 гаруй айл өрхөд цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх “Хүчит шонхор” дэд станцыг байгуулахаар болсон.

Ингэхдээ Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэгдүгээр бүс дэх айл өрхийг хамруулахаар төлөвлөсөн юм. Засгийн газрын тогтоол гарч, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн ч гэлээ өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ашиглалтад орох ёстой байсан дэд станц он дамжихаас өөр аргагүй болчихоод байна. Уг нь дэд станц ашиглалтад орчихвол 20 мянга гаруй өрх цахилгааны хөнгөлөлттэй тарифаар цахилгаан халаагуур ашиглах боломжтой болж, энэ хэрээр нийслэлийн утаа буурахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх байв. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал болон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариуцлагагүй байдлаас болж дээрх айл өрхүүд дахиад л түүхий нүүрс түлж, улстөрчид нь яндан тоолж суухад хүрэв бололтой. Уг нь тэрбээр сайдын албаа аваад жил гаруйн нүүр үзэж буй. Шаггүй туршлагатай улстөрчдийн нэг. Тиймдээ эрчим хүчний салбарыг ядах юмгүй өөд татна гэж салбарын сайд болсон байх.

. Түүний эл хариуцлагагүй байдлаас болж салбар хоорондын уялдаа холбоо алдагдахад хүрээд байгаа нь нууц биш. Төрийн захиалга ажил хэрэг бололгүй гацдагын жишгээр дэд станцын ажил цаг хугацаандаа ашиглалтад ороогүйгээс болж утааг бууруулах төлөвлөгөөнд багагүй саад учирсан бололтой. Түүнчлэн эрчим хүчний салбарт очсон даруйдаа хийсэн хэрээс хэтэрсэн томилгоонууд олон жилийн туршлагатай инженер техникийн ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

Тухайлбал, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, байдаг. зэргээр хэвлэлд мэдээлсэн байна. Ингэхдээ мэргэжлийн ур чадвар, туршлага шаарддаг эрчим хүчний төрийн өмчит компаниудын захиргаа, санхүү, хүний нөөцийн албадад хүнээ томилуулахаар улайрах болсон гэх мэдээлэл хөвөрч байсан юм.

Энэ мэтээр нэг нь хариуцлага алдаж, нөгөө нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулсаар байхад ардын засгийн нэр яаж ч сэвгүй байх билээ. БОАЖ-ын сайд нь Эрчим хүчний салбарын тендерт ялж болоод байхад Эрчим хүчний салбарын сайд нь БОАЖ-ын салбарт юу ч хийж яваа юм билээ. гэдэг хардлага төрөх үндэслэлтэй. . Тэгвэл . Мөн . Ялангуяа шударга ёсны дуу хоолой болж, муу муухайтай эвлэрэхгүй гэж ам гарсан ардын засгийн тэргүүний хувьд хэлсэндээ хүрч, .

Д.Пүрэв 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.