Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

 

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг .

Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийсэн юм. Энэхүү ажилбарт “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх, их эмч Д.Зулаа нар техникийн дэмжлэг үзүүллээ.

.

RF ablation эмчилгээг 2012 оноос эмэгтэйчүүдийн эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй оронд (Солонгос, Япон болон Герман, АНУ, Европын орнууд) өргөн хэрэглэж байна. Radiofrequency ablation эмчилгээ нь тухайн бай хэсэгт өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэж, эдийг некроз (үхжил) болгон өсөлтийг зогсоож байгаа юм.

 

45510359 408989679636216 5015718660023517184 n 20181106055729

 

.

Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг тус амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

45501845 297491877532905 4244689966451392512 n 20181106055725

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.