СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-11-06

“Тайшир-Алтай” усан хангамжийн төслийн бүтээн байгуулалт эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Говь-Алтай аймгийн Алтай хотын хүн амын тулгамдсан асуудлын нэг болох ундны усыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн Газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тус аймагт хэрэгжих “Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл” хэрэгжихээр болсон билээ.

 Уг төслийн хүрээнд 30 чингэлэг цэвэр усны шугам хоолойг тээвэрлэн, буулгах бөгөөд эхний ээлжийн 7 чингэлэг цэвэр усны шугам хоолой Алтай хотод тээвэрлэгдэн иржээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны бөгөөд төслөөр Тайшир сумын усан сангаас эргийн далд байгууламжаар

Тайшир-Алтайн усан хангамжийн төсөл албан ёсоор эхэлж, хэрэгжүүлэгч талууд ажлаа эхлүүлж байна. Уг төслийн хүрээнд 30 чингэлэг цэвэр усны шугам хоолойг тээвэрлэн, буулгах бөгөөд эхний ээлжийн 7 чингэлэг цэвэр усны шугам хоолой Алтай хотод тээвэрлэгдэн иржээ. Энэ хүрээнд орон нутгийн удирдлагууд төслийг хэрэгжүүлэгч “Тиролер Рооре” компанийн албаны хүмүүсийг угтан авч уулзсан юм.

Алтай хотын ус хэрэглээний хэрэгцээ шаардлага 2000 м3/хоног буюу 23 л/с байна. . Алтай хотод 1 литр усыг албан газарт 1 төг, ус түгээх цэгт 1.5 төг, машинаар ус түгээхэд 3 төгрөгөөр борлуулж байгаа нь Улаанбаатар хотынхоос даруй 5 дахин өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл чанар муутай усыг өндөр үнээр авч ашиглаж байгаа гэсэн үг юм.

Ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алслагдсан бүс нутагт хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө гарч, ажлын байр, хүн амын боловсролын ерөнхий түвшин дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.