ФОТО МЭДЭЭ : Автомашинтай жагсаал хоёрдахь өдрөө үргэлжиллээ

Шатахуун импортлогч компаниуд он гарснаас хойш шатахууны үнийг зургаан удаа нэмээд байна. Хамгийн сүүлд амралтын өдөр нэмж, АИ-92 бензин 1980, АИ-98 бензин 2000 төгрөг хүрээд байгаа билээ. Тэгвэл шатахууны үнийн нэмэгдэлийг эсэргүүцэж өчигдөр 300 гаруй жолооч Төрийн ордныг тойрон машинтай жагсаал зохион байгуулсан. Тэд Төрийн ордныг тойрон аваарын гэрлээ асаан, дуут сигнал өгч өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 Уг жагсаалд оролцож байгаа иргэдийн хувьд бүгд сайн дураараа нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан бөгөөд өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байгаа юм. Автомашинтай жолооч нарын жагсаалыг зохион байгуулж байгаа иргэдтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 12.00 цагт уулзахаар болсон.

Энэхүү жагсаал энэ сарын 9-ны өдрийн өглөө 07:00-11:00 цагийн хооронд болох юм. 157B8280 livetv

157B8281 livetv

157B8286 livetv

157B8288 livetv

157B8291 livetv

157B8298 livetv

cover  livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.