Монголбанкны өмнө иргэд валютын ханшийг эсэргүүцэн жагсав

 

Ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3,5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж оржээ

Нэг ам.долларын ханш 2565 төгрөгтэй тэнцэж байна. . Өдрөөс өдөрт өсч буй ам.долларын ханш, түүнийг дагасан шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт учруулж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа аж. 

 

157B8252 livetv2

 

Энэ тухай иргэн Н.Ариунболд “. Гэтэл ханшийн өсөлт энгийн иргэд бидэнд маш хүндээр нөлөөлж байна шүү дээ. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортлодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортлосон байна. Гэвч ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3,5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж оржээ. . Энэ хэмжээний алдагдалд иргэд, аж ахуй нэгжүүдийг оруулчихсан хэрнээ Засгийн газар хариуцлага хүлээхгүй, ямар нэгэн бодлогын шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ажиллахгүй байгаа нь харамсалтай. Тиймээс ч эсэргүүцлээ илэрхийлж, тайван жагсаалд нэгдэж байна” гэв.

 

 157B8217 livetv2

 

Хувиараа бизнес эрхлэгч Б.Түвшинбат ". Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт долоон тэрбум ам.доллартай тэнцэх импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж, зарцуулжээ.

157B8235 livetv2

 

Мөн Монголбанк одоогоор гурав гаруй тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Гэтэл яагаад ам.долларын ханш өссөн хэвээр байна вэ?

 

157B8247 livetv

 

Цаашид ч мөн ханш өсөх хандлагатай байна. Хэрэв өсвөл хэр их хэмжээгээр, хэдий хугацаанд өсөх зэрэг талаар эрх баригч, бодлого тодорхойлогчид болон Монголбанкныхан тодорхой тайлбар, мэдэгдлийг ард иргэдэд хүргэх шаардлагатай байгаа тул ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байна" гэлээ.

 

157B8220 livetv

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.