ВИДЕО ТОЙМ: ПСЖ баг 12 тойрогт 12 хожил авч шинэ рекорд тогтоолоо
Францийн хөлбөмбөгийн 'Лиг-1"-т ПСЖ баг шинэ улирал эхлээд 12 тойрогт завсаргүй 12 хожиж Европийн ТОП-5 лигийн түүхэнд огт хожигдолгүйгээр бүх тоглолтондоо буюу 12 тоглолтонд дараалан хожсон анхны багаар тодорлоо. Урд шөнө Лиллэ багийг 2:1 харьцаагаар хожсоноор нэгэн шинэ түүхээ тэд бичлээ. Өмнө нь энэхүү рекордыг 1960 онд 11 дараалсан хожилтойгоор Английн Тоттенхэм баг эзэмшиж байсан бол одоо Францийн ПСЖ баг 12 хожилтойгоор тэргүүлж эхэллээ.

ПСЖ багийн бүрэлдэхүүний хувьд оддын цуглаан гэж хэлж болохоор байгаа бөгөөд тэдний гарааны бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Ингээд урд шөнө болж өнгөрсөн ПСЖ баг Лиллэ багийг 2:1 харьцаагаар хожсон тоглолтын тоймыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.