СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-11-02

Шүүхийн шийдвэр гарсан хэргийг Эрүүгийн цагдаа шалгаж байгаа нь хятадуудын мөнгөний орд газрыг авах гэсэн далд санаархал уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

билээ. БНХАУ-ын иргэд дээрх орд газрыг булаан авахын тулд Монголын нэр нөлөө бүхий генерал, Эрүүгийн цагдаагийн томоохон албан тушаалтнуудаар өөрсдийгөө хамгаалуулж, юу дуртайгаа хийж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс АТГ-ын мөрдөн шалгах албаны алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарган шалгаж байна. . Эрүүгийн цагдаагийн газраас авлига авдаг гэмт хэргийн сүлжээ илрүүлчихсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа. Тэгвэл хэргийн цаана өөр нөхцөл байдал бий болоод байгаа гэдгийг эх сурвалж онцолж байна. .

Бид Салхитын мөнгөний орд газар хэрхэн хятадуудын мэдэлд очсон. Юунаас болж олон хүн энэ хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тэд үнэхээр буруутай юу, эсвэл хэн нэгний захиалгаар гэм зэмгүй олон хүн хохирч байна уу гэдгийг сурвалжлан хүргэж байна. ажээ. Иргэн М компанийн 60 хувийг эзэмшиж байсан гэнэ. Гэтэл Ж хятадуудад хувьцаагаа худалдах гэрээ хэлэлцээр хийсэн байна. , “Миний гарын үсгийг хуурамчаар зурж, “Жи Пи Эф” ХХК-ийг хууль бусаар авсан гэх өргөдөл гомдлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Өөрөөр хэлбэл Салхитын мөнгөний орд газар БНХАУ-ын Жин Жиа Мин гэгч эрийн мэдэлд очих уу үгүй гэдэг нь иргэн М-гийн гарын үсэг хуурамчаар зурсан байна гэдгийг гурван шатны шүүхээр тогтоож, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт баталгаажуулсан байдаг ажээ. Монголын шүүх шударга, үнэний төлөө зогсож шийдвэр гаргадаг болсон олон жишээ баримт бий. .

 

ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХЭН ГАРГАСАН БЭ

Тодруулбал, хамгийн анх буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр шүүгч Т.Энхжаргалын даргалсан иргэн М-гийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанаар Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон нэгдүгээрт, “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-д заасныг баримтлан иргэн М, “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэх иргэн М “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосугай. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Си Си Эм Икс” ХХК, “Жи Пи Эф” ХХК-уудаас улсын тэмдэгтийн хураамжид 168.950 төгрөгийг гаргуулж, иргэн М-д олгосугай. Гуравдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 101/Ш32016/16237 дугаартай Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй. Дөрөвдүгээрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай” гэжээ. .

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очирын дүгнэлтэд нэгдүгээрт, иргэн М болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний худалдагч “........... . Хоёрдугаарт, 2014 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “.......................овогтой М......” гэсний ард зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч иргэн М-гийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна. Гуравдугаарт, “Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот “Хувьцаа эзэмшигчидийн шийдвэр”-ийн “Хувьцаа эзэмшигч М....” гэсний өмнө зурагдсан гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж тэмдэг илэрч байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй гэжээ.

байдаг. Иймд иргэн М шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгальмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хурал болсон байдаг. Энэхүү хурлаар нэгдүгээрт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сарантуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай” гэж тогтоосон байдаг. Ийн явсаар Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурал 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр болж, шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Алтанчимэг “Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 337 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” хэмээх тогтоолыг гаргасан юм. .

 

УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛУУЛАХ ЗОРИЛГООР ЦАГДАА НАР ЭНЭ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА УУ

байна. Шүүх шийдвэрээ гаргасан асуудлыг цагдаад шалгуулах болсон цаад утга санаа нь манай улсын иргэн М-г хэрэгт холбогдуулан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зорилготой байсан гэдгийг хуульчид ярьж байна. Мөн Жин Жиа Мин түүний ойр дотны найз, гэх ноцтой мэдээлэл байгаа юм. Тэгвэл үүнийг батлах мэт зүйлийг Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Тэрбээр МҮОНТ-д өгсөн ярилцлагандаа “Ван гэх хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баярлаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгыг булаалдаж байна шүү дээ. Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмийн үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа хүн нь социализмийн үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй” хэмээн ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлээд байгаа БНХАУ-ын иргэн болох Ян гэгчийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар олон жил ажиллаж байсан нэртэй генерал, нэр нөлөө бүхий шүүгч эмэгтэй хамгаалдаг гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Тэгвэл . Түүний эмнэлэгт олон хүн очиж эмчилгээ хийлгэдэг. Тэр тусмаа улстөрчид болон хууль хяналтын байгууллагын дарга нар, тэдний ойр дотны хүмүүс эмчилгээ хийлгэдэг гэнэ. байгаа юм.

Л.БАТБАЯР

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.