Энэ өвөл үндэсний хэв шинжээ хадгалахын сацуу тод гялалзъя

 

2018-2019 оны намар, өвлийн загварын ерөнхий хандлага “гудамж”-ны гэх тодотголд багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, орчин цагийн залуус хэт баригдмал хэвшлээсээ залхжээ. Хувцас хоорондын өнгө болоод деталь хэрэгслийг өөрийн мэдрэмжээр уусгаж, уялдуулж чадвал “юу” ч өмссөн сайхан харагдах боломжтой гэж дизайнерууд зөвлөж байна.

 

НҮД ГЯЛБАМ АЛТЛАГ, МӨНГӨЛӨГ ӨНГИЙГ СОНГОЛТОНДОО НЭМ

 

9e3c036dc67ab4ab6c3fecec18875891

 

. Эдгээр нь дэлхийг загварын ертөнцөд трэнд болж, бидний сонголтонд ч түлхүү орж ирж байна. Түүнчлэн энэхүү өнгө, гулссан материал нь залуу хүний эрч хүчийг илэрхийлэхээс гадна загварлаг харагдахыг хүссэн хэн бүхнийг бусдаас онцгой харагдуулна. Охидоо, дэлгүүрт ороод эргэлзэх хэрэггүй шүү.


ЦАСНЫ ГУТАЛ ӨМССӨН Ч ӨНДӨР ХАРАГДАХ БОЛОМЖТОЙ

 

11541786 10

 

Манай охид, бүсгүйчүүдийн хувьд халтиргаанаас болгоомжилж өвөлд өндөр өсгийтөөсөө татгалзах нь элбэг. Тэгвэл санаа амар бай. . Мөн бидний нэрлэж заншсан бойтог, арзгар ултууд өнгөний хувьд маш баялаг болж, үслэг эдлэл, шигтгээ, үдээс зэргээр гангарсан байна.

 

ГУМУДА: ДЭЭЛЭН ЗАГВАРТАЙ КУРТИК СОНГОЛТООС ГАРААГҮЙ

 

c1

 

Дотоодын хамгийн алдартай дизайнер, загварын товчооны бүтээгдэхүүнийг цаг алдалгүй худалдаалдаг гэдгээр нь “Гумуда”-г нийслэлчүүд андахгүй. Тус дэлгүүрээр зочлоод гарсан тавхан хоромд загварын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдрээд гардаг. Тэгвэл өвлийн загварыг “Гумуда” ийнхүү доторхойллоо.

. Ялангуяа хиймэл хурган дотортой, эмжээр бүхий загварууд худалдан авагчдад ихээхэн таалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний хэв шинжийг багахан оруулсан орчин үеийн материал, хийцтэй сонголт гэсэн үг. Хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу бид ч гэсэн дээрх загваруудыг худалдаалж эхэлсэн гэсэн юм.

 

АМЬТНЫ ДҮРСТЭЙ ҮСЛЭГ БОЛОН АРЬСАН ЦҮНХНҮҮД

 

New Fashion Cute animal Bag women Shoulder bags Husky Dog Pattern Shoulder Bag BAGS0504B625B

 

Ялангуяа залуу охид энэ загварын цүнхнээс сонгоход гэмгүй. Учир нь үслэг эдлэл нь эмэгтэйчүүдийг илүү тансаг басхүү эгдүүтэй өхөөрдөм харагдуулдаг. .

 

Д.Эрдэнэ

 

ЭНЭ ӨВЛИЙН ДӨРВӨН ГОЛ ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ

Хүйтэн өдрүүдэд дүнсийх нэгэн хэвийн төрхийг илүү цоглог, ганган харагдуулах гоёл чимэглэлийг уншигч танд танилцуулъя. Туршаад үзээрэй.

 

Том хэмжээтэй ээмэг

Нэгэн хэвийн хувцаслачих гээд байдаг намар, өвлийн улиралд том хэмжээтэй хос болон өрөөсөн ээмэг бүсгүй таныг тодотгож чадна. Тиймээс санаа зовох зүйлгүй гоёод үзээрэй.


“Дугуй цагаан”

Ноосон эсвэл арьсан материалтай дугараг малгайг сонгодог пальтоноос эхлээд спорт загварын куртиктэй ч хослуулж болох юм.


Ороолт, малгай хоёрын нийлэмж буюу балаклава малгай

Зөвхөн нүд ил гарна. Сонин хийгээд содон хэв маягийг бүрдүүлье гэвэл тус малгайг сонгож өмсөөрэй. Дэндүү этгээд санагдаж болзошгүй ч таныг дулаан байлгах маш том давуу талтай.

 

Хурц өнгөтэй, хээтэй алчуур

Торгон эсвэл ноосон материал бүхий олон төрлийн хээтэй алчуурыг саармаг өнгийн цамц, пальтотой хослуулбал энэ жилийн трэндэд багтлаа л гэсэн үг.

 

М.Дулам

 

undesnii shuudan1

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.