Бурханч лам Г.Пүрэвбат, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлийг төрийн шагналд нэр дэвшүүлнэ

 

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сайдын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болов. Хурлаар Монгол Улсын иргэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Батлан хамгаалахын яамны сайд нарын баталсан ажлын хэсгийн боловсруулсанаар Засгийн газарт өргөн барихаар боллоо.

Мөн Монгол Улсын УГЗ, доктор, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж сайдын зөвлөлийн 100 хувийн саналаар Төрийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.