Шуурхай мэдээ: ХХАХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах болсноо Ерөнхий сайд мэдэгдлээ
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөнөөс дур мэдэн төрийн өндөр албан тушаалтнуудад зээл тараасан, мөн өөрийн хамаарал бүхий компанид 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь батлагдсан Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг огцруулж байгаагаа дөнгөж сая намынхандаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Чуулганаар энэ асуудлыг оруулна гэжээ.
Засгийн газрын нэг сайдаа ийн огцруулж байгаа нь ард түмний дунд Жижиг дундын зээлтэй холбоотой үүсээд байгаа дуулианыг намжаах зорилготой гэж үзэх хүн олон байна. Бусад сайд, гишүүдтэй ямар хариуцлага тооцох юм бол?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.