СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-10-30

Алуурчин сувилагч 100 гаруй өвчтөн хорложээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Герман улсын хойд нутгийн эмнэлгүүдэд ажиллаж байсан .

Гэмт этгээд 1999-2005 оны хооронд зургаан жилийн хугацаанд Олденбург хотод 36, зэргэлдээх Делменхорст хотод 64 өвчтөнд жоронд бичигдээгүй хортой эм бэлдмэл өгч амь насанд нь хүрснийг илрүүлжээ.

Хэрэв түүний гэмт үйлдлийг шүүхээр нотолбол .

41 настай сувилагч Хоегелийг хамгийн анх 2005 онд Делменхорст хотын эмнэлгийн өвчтөнд жоронд бичигдээгүй эм өгсөн хэргээр баривчилж байжээ.

Хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутгаж долоон жилийн хорих ял оноосон байна.

2014-2015 онд Хоегел хоёр хүний аминд хүрч, мөн тооны хүн хороохыг завдсан хэрэгт холбогдож хоёр дахь удаагаа шүүгдэж, бүх насаар нь хорих ял оноожээ.

байна.

Аль хэдийн бүх насаараа хоригдох ял сонссон гэмт хэрэгтэн “хийсэн хэргээсээ хүлцэл өчье, хохирогчдын ар гэрийнхэн тайван байна гэдэгт найдаж байна” гэжээ.

Гэмт хэрэгтэн Найлс Хоегел

.

Хохирогчдын ар гэрийнхэн Германы Эрүүл мэндийн яамыг хурцаар шүүмжлэн буруутгаж байна. Аймшигт хэрэг үйлдэгдэж байхад хариуцлагагүй, хараа хяналтгүй хандсан гэж үзжээ.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.