"Абу Даби 2018” жүдо бөхийн Их дуулга тэмцээний шигшээ барилдаан эхэллээ

 

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингүүдийн барилдаан болох эмэгтэйчүүдийн -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -90кг, -100кг, +100кг жингүүдийн шигшээ барилдаан эхэллээ. Өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн +100кг жинд хүч үзсэн Б.Тэмүүлэнгийн хувьд эхний тойрогт Украин улсын тамирчин Khammo, Yakiv-ийг торгуулиар цэвэр ялсан юм.

Б.Тэмүүлэнгийн эхний тойргийн барилдааны бичлэг: 

Хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин TASOEV, Inal-д харамсалтайгаар ялагдсан билээ.

Барилдааны бичлэг:

 

Манай тамирчныг ялсан ОХУ-ын тамирчин TASOEV, Inal нь одоо Алтан медалийн төлөө Чех улсын тамирчин KRPALEK, Lukas-тай барилдахаар шалгараад байна. 

Тэмцээнийг шууд үзэх: 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.