СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы гүнж Аяако үдэлтийн хуримаа хийлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн, .

Өнөөдөр шинэхэн гэрлэсэн гүнж Японы Шинэ Отани зочид буудалд цайллага хийх юм байна.

Энэ жил 28 настай, эзэн хаан агсан Тайшогийн үр удам, одоогийн эзэн хаан Акихитогийн эцгийн талын төрөл гүнж .

Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэйчүүд харц гаралтай эхнэр сонговол гэр бүлдээ нэгдүүлдэг бол энгийн иргэнтэй гэрлэсэн гүнж нар хааны удмыг орхидог уламжлалтай.

Уламжлал ёсоор Аяако гүнж өнгөрсөн долоо хоногт эзэн хаан Акихитотой салах ёс гүйцэтгэсэн юм.

Хос Японы Шинто хуримын ёслолоо Мэйжи сүмд хийсэн байна. Уг сүмд даваа гарагт дөрвөн хос хуримаа хийхээр бүртгүүлсэн байсны нэг нь гүнж Аяакогийн гэрлэх ёслол байсан юм.

Мэйжи сүмийн дуу хөгжмийн танхимд болсон гэрлэх ёслол дээр хуримын бөгж солилцож, хундага сакэ барьжээ.

байна.

Гүнжийн хуримд олон зуун зочин уригдсан байх гэж таамаглаж байсан ч 50 гаруй зочинтой, даруухан хэрнээ сэтгэл бялхсан хурим болжээ.

Гүнж Аяако хуримын ёслолдоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол түүний нөхөр Морияа “гүнжтэй танилцахад анх удаа уулзаж байгаа мэт сэтгэгдэл төрөөгүй, бид гар гараасаа атгаад хамтдаа амьдралынхаа үлдсэн мөчийг өнгөрөөхийг хүсч байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

.

Эх сурвалж: www.washingtonpost.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.