Говь-Алтай аймагт алга болсон хүүгийн цогцсыг оллоо
Зургаан настай Батсүхийн Амгаланбаяр гэж хүү энэ сарын 27-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн гадаах тоглоомын талбай дээр тоглож байгаад алга болсон. Аймгийн Цагдаа болон Онцгой байдлын алба бүрэн хүчин чадлаараа хайсан ч амралтын өдрүүдээр олж чадахгүй, арга барахдаа төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахад хүрч байсан юм.
Хүүгийн цогцсыг өнөөдөр буюу 10 сарын 29-нд оллоо. Таггүй траншейний нүхэнд унаж нас барсан байхыг эрэн хайх багийнхан олсон ба уг хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.