“Босоо хөх монгол” бүлгэмийн 30 гаруй залуу баривчлагджээ

 

“Босоо хөх монгол” бүлгэмийн залуус өнөө өглөө Их тэнгэрийн аманд төрийн гурван өндөрлөгт шатахууны үнийн өсөлтийн талаарх шаардах бичиг өгөхөөр цугласан юм Их тэнгэрийн ам нь төрийн тусгай хамгаалалтын бүс нутагт багтдаг тул Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн тараан, тэнд байсан хүмүүсийг баривчилсан байна.

Шатахууны үнийн өсөлтийн талаар төр, засгийнхан арга хэмжээ авахгүй бол бид 21 аймаг, зургаан дүүргийн “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдийг цуглуулан хөдөлгөөн өрнүүлэх болно хэмээсэн юм

Энэ талаарх мэдээллийн дагуу манай сурвалжлах баг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт очиход эргэн тойрон 1-2 цагдаа зогсож, цагдаагийн газар луу иргэдийг оруулахдаа асууж, байцааж байв.  “Босоо хөх монгол” бүлгэмийн тэргүүн Д.Чойпүрэв “ Их тэнгэрийн аманд үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан юм. Өнөөдөр “ Одоогийн байдлаар 30 гаруй залуус байцаалт өгч байна” хэмээв.

157B6450 livetv

Тэд шатахууны үнийн өсөлтийн талаар төр, засгийнхан арга хэмжээ авахгүй бол бид 21 аймаг, зургаан дүүргийн “Босоо хөх монгол” бүлгэмийн гишүүдийг цуглуулан хөдөлгөөн өрнүүлэх болно хэмээсэн юм.

157B6445 livetv2

157B6449 livetv

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.