Г.Одбаяр даган барилдахаар гарч ирлээ
"Абу Даби-2018" жүдо бөхийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсгийн аваргын төлөө Монгол улсаас Г.Одбаяр ОХУ-ын тамирчин Mogushkov Musa-тай дөнгөж сая барилдаж дууслаа.
Mogushkov Musa-гийн хувьд ханцуйны барьцыг маш даацтайгаар авч манай бөхөд барьц өгөлгүй байсаар тэмцээний хувь заяаг шийдчих шиг боллоо. Г.Одбаярын хувьд эхний вазари үнэлгээг тун хайхрамжгүй байдлаас болж алдаад улмаар оноогоо нөхөх гэж яваад дахин вазари алдаад ялагдал хүлээлээ. Одоо Г.Одбаярын тухайд Узбек улсын тамирчин Turayev Khikmatillokh-той дагах барилдаан хийх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.