Өргөө амаржих газар болон ЭХЭМҮТ-ийн гадна талбайг тохижууллаа

 

Жилд 12 мянган эх амарждаг, 30 гаруй мянган эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нийслэлийн “Өргөө” амаржих газрын хувьд амаржсан эхчүүд болон эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд, мөн эх, нярайг эргэхээр ирсэн ар гэрийнхний хувьд болсон байна.

IMG 45501

IMG 4500

IMG 4506

 

Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг . Тус эмнэлгийн 15.900 м2 талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2260 м2 талбайг явган хүний зам болгон тохижуулжээ. Мөн 2500 м2 талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ.

Түүнчлэн . Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.

IMG 4713

IMG 4692

IMG 4703

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.