МУГТ М.Уранцэцэгийн "Абу Даби-2018" Их дуулга тэмцээний барилдааны бүх бичлэг
МУГТ М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48кг жинг чансаагаар тэргүүлж буй тул А хэсгийг толгойлон барилдаж эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Бельги улсын тамирчин JURA Anne Sophie-тай таарч вазари үнэлгээгээр ялсан юм. Уг тамирчинтай манай бөх анх удаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд хожлын харьцаа 1:0 боллоо.
Хоёрдугаар тойргийн барилдааны бичлэг:
М.Уранцэцэгийн дараагийн учраа Португал улсын тамирчин COSTA Catarina байлаа. Өнгөрсөн Баку-2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л хоёр тамирчин хоорондоо таарч манай тамирчин өчилтөөр цэвэр ялж байсан бол энэ удаад даралтаар цэвэр яллаа.
Гуравдугаар тойргийн барилдааны бичлэг:
Хагас шигшээ барилдаанд Унгар улсын тамирчин Олимп, дэлхийн хүрэл медальт CSERNOVICZKI Eva-тай таарсан бөгөөд тамирчид өмнө нь хоорондоо дөрвөн удаа учраа таарч М.Уранцэцэгийн хувьд дөрөв дараалан ялаад байсан бол энэ удаад ч тавдахь удаагаа цэвэр яллаа. Энэ удаад М.Уранцэцэг ард нь гарч шидээд вазари үнэлгээ аваад үргэлжлүүлэн хэвтээ барилдаанд боох мэхээр цэвэр ялсан юм.
Хагас шигшээ барилдааны бичлэг:
Алтан медалийн төлөөх барилдаанд Косова улсын шилдэг бөх алдарт KRASNIQI Distria-тэй барилдсан. 2017 онд Хөх Хотын гран при тэмцээнд М.Уранцэцэг өөрийнхөө дээд жин болох -52кг-д барилдахад нэг удаа хоорондоо таарч манай бөх гурван торгуулиар ялагдаж байсан бол энэ удаад өөрийнхөө үндсэн жинд "хариугаа" сайхан авлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.