Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч алдарт MANNY PACQUIAO?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж 10 давсан босоо аварга "King Tug" Н.Төгсцогт хэсэг хугацаанд бэртэлтэй байсан хэдий ч одоо бэлтгэлдээ нэгэнт гарчээ. Түүний дараагийн өрсөлдөгч хэн байх бол гэж боксын эспертүүд хүлээсээр. Ганц ч ялагдаагүй түүнд "Чанга" өрсөлдөгч тааруулах сонирхол бүгдэд бий. Магадгүй тэр нь Филиппин улсын амьд домог Manny Pacquiao байгаасай гэж хүлээсэн хүмүүс их байгаа бололтой. Manny Pacquiao-ийн хувьд мэргэжлийн рингэнд нийт 69 тулаан хийснээс 60 ялалт (39 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан) байгуулсан боксын ноён оргилуудын нэг тул 10 тулаан хийж нэг ч ялагдаагүй байгаа King Tug буюу Н.Төгсцогтод яг тохирсон "Чанга" өрсөлдөгч мөнөөсөө мөн юм.    

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.